“Орд Гэр” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан Монголын уламжлалт ахуй соёлыг орчин үеийн амьдралын
хэв маяг, технологийн дэвшилттэй хослуулан модуль хийцлэлтэй угсармал гэр, доум сууцыг үйлдвэрлэдэг, эко
бүтээгдэхүүн хөгжүүлэгч компани юм.
Алсын хараа:
Монгол гэрийн өв соёлыг орчин үеийн технологитой хослуулан дэлхийд түгээн дэлгэрүүлэх, ногоон барилгын шалгуурт нийцсэн байгальд ээлтэй шийдэл бүтээх.
Эрхэм зорилго:
Чанартай, эрүүл, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ ногоон барилгын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
Монгол гэрийн уламжлалт онцлог, өв соёлыг орчин үеийн технологи, дизайнтай амжилттай хослуулах.
Бүтээгдэхүүн бүр чанартай, бат бөх, аюулгүй байхыг эрхэмлэх.
Ногоон барилгын стандартыг чанд мөрдөж, байгальд үзүүлэх хор нөлөөг багасгах.
Харилцагчийн эрүүл, амар тайван, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн шийдлийг хэрэгжүүлэх.
үйлдвэрийн хүчин чадал