Монгол гэрийн хөгжүүлэлт дээр төвлөрөн ажиллаж байна.
Монгол ахуйн монгол гэр хийцлэл дээр төвлөрөн ажиллаж байна
Борлуулалт
Мэргэшсэн ажилчид
Бидний үйлдвэрийн байр Алтайн хотхоны баруун талд, Говийн зам дагуу байрладаг. Загварын байрыг үйлдвэрийн урд хэсэгт байрлуулсан тул та ирж танилцах боломжтой.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацаа захиалгын хэмжээ болон хийцээс шалтгаалан 14–30 хоног үргэлжилдэг. Тухайн бүтээгдэхүүний загвар, нэмэлт нарийн хийц, материалын хүргэлт зэргээс шалтгаалан хугацаа харилцан адилгүй байдаг.
Төлбөрийн нөхцөл:
Манай бүтээгдэхүүнийг дараах нөхцөлөөр худалдан авах боломжтой:
Урьдчилгаа төлбөр: 70%
Үлдэгдэл төлбөр: Бүтээгдэхүүн бэлэн болмогц, нийлүүлэхийн өмнө 30% төлнө.
Зээлээр авах боломж:
Худалдаа хөгжлийн банкны хэрэглээний ногоон зээлээр авах боломжтой.
Модулян хийгэлцэтэй гэр нь уламжлалт монгол гэртэй харьцуулахад 2.8 дахин бага дулаан алдагдалтай, эрчим хүчний хэрэглээг 65% хүртэл бууруулсан өндөр үр ашигтай шийдэл юм.
Энэ гэр нь Худалдаа хөгжлийн банкны “Ногоон зээл”-ийн шаардлагыг бүрэн хангаж, байгальд ээлтэй, дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй технологиор бүтээгдсэн.
Бид салбар бүртээ туршлагатай туслан гүйцэтгэгч компаниудтай тогтмол хамтран ажиллаж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн цогц шийдлийг нэг дороос санал болгодог.
🔧 Суурь угсралт
♨️ Дулааны насосын шийдэл
Бүтээгдэхүүний захиалга өгөх ерөнхий алхмуудыг доор товч танилцуулъя:
Сонголт хийх: Та хүсэж буй бүтээгдэхүүнээ борлуулалтын менежертэй холбогдож сонгоно.
Сагсандаа хийх: Сонгосон бүтээгдэхүүнээ сагсанд нэмнэ.
Захиалгын мэдээлэл оруулах: Хэрэглэгчийн нэр, хаяг, утасны дугаар зэрэг шаардлагатай мэдээллүүдийг оруулна.
Төлбөр төлөх: Төлбөрийн аргаа сонгоод ( картаар, онлайн шилжүүлгээр гэх мэт) төлбөрөө хийнэ.
Захиалгаа баталгаажуулах: Захиалгын мэдээллийг шалгаад баталгаажуулна.
Хүргэлт хүлээх: Таны захиалга бэлэн болохыг хүлээж авна.