Монгол гэр — Уламжлал ба орчин үеийн төгс нэгдэл

Эртний үүсэл

Монгол гэр нь дэлхий дахинд хөнгөн, авсаархан, байгальд ээлтэй, дөрвөн улиралд тохиромжтой сууцны шилдэг жишээ гэж үнэлэгддэг.

  • Археологийн олдвор, хадны сүг зураг, түүхэн сурвалжууд гэрийн үүсэл 10,000 жилийн өмнөөс эхтэйг гэрчилнэ.
  • Өвөрхангай аймгийн Бугат сум, Баян-Өлгий аймгийн Цагаан салааны хадны зураг дээр яндан бүхий гэр, дөрөө зэрэг дүрслэлүүд байдаг нь эртний монголчууд аль хэдийн гэр сууцыг хэрэглэж байсны нотолгоо.

XIII зууны үеийн төрөлжсөн гэрүүд

Түүхийн явцад монголчууд гэрийг зориулалтаар нь төрөлжүүлэн ашиглаж иржээ:

  • Тэрэгт гэр — Нүүдэл хийхэд тохиромжтой, тэргэн дээр байрлуулдаг.
  • Орд гэр (шилтгээн) — Хаад, ноёд хуралдай хийх, олон зуун хүн багтаах чадалтай.
  • Дайны гэр (гэрлүгэ) — Байлдаанд зориулсан, цэргийн нүүдэлтэй гэр.
  • Өвсөн гэр, хошлиг гэр — Түр хугацаанд байрлах хөнгөн хийцтэй сууц.

Орчин үеийн Монгол гэрийн хэлбэр

  • XVI зуунаас эхлэн өнөөгийн хэлбэр төлөвшсөн.
  • Хэмжээ нь тухайн өрхийн хөрөнгө, зэрэг дэвээс хамаарч ялгарч байсан:
    • Жирийн айл — 4–5 ханатай
    • Ноёд, баячууд — 6–8 ханатай
    • Тамгын газар — 10–12 ханатай
  • Чинээлэг айл гэрээ улаан, хөх халз, хөлт өрхөөр гоёдог байсан бол ядуу айлууд цээж гэр, товь гэр, хатгуур гэр гэх мэт төрөлтэй байв.

Монгол гэрийн онцлог давуу тал

  • Хэдхэн тэмээ, сарлагт ачаалаад нүүлгэж болдог.
  • 2–3 хүн хэдхэн цагийн дотор барьж болдог.
  • Дунджаар 250–270 кг жинтэй.
  • Тооно, унь, хана, эсгий бүрээсээс бүрдсэн.
  • Амьсгалдаг сууц — Агаарын солилцоо байнга явагддаг.
  • Дугуй хэлбэр нь энергийн урсгалыг сайжруулж, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Орд Гэр ХХК-ийн эрхэм зорилго

  • Монгол гэрийн уламжлалыг орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх.
  • Үндэсний үнэт зүйлсийг хадгалж тээх.
  • Бат бөх хийцтэй, экологийн цэвэр материалаар хийгдсэн, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх.